Шууд Chart

Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Сумъяагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

2021-03-11 11:26:29

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

Тэрбээр 1991 онд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. Жүдо барилдааны 57 кг-ын жинд олимпын мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медаль, Азийн наадмын хошой хүрэл, Азийн АШТ-ий алт, хошой хүрэл медаль хүртсэн. Мөн жүдо бөхийн түүхэн дэх Монголын дөрөв дэх дэлхийн аварга юм. Мөн самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга.

Түүний амжилтыг эргэн сануулбал, жүдо бөхийн төрлөөр 2016 онд Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Рио де-Жанейро хотод болсон Зуны олимпын ХХХI наадмын мөнгө, 2017 онд Унгар Улсын Будапешт хотод болсон ДАШТ-ний алт, 2015 онд Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотод болсон ДАШТ-ний хүрэл, 2014 оны ОХУ-ын Челябинск хотод болсон багийн ДАШТ-ний мөнгө, 2015 оны БНСУ-ын Гванжу хотод болсон Дэлхийн Оюутны их наадмын алт, 2016 онд Бүгд Найрамдах Узбекстан Улсын Ташкент хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, самбо бөхийн 2012, 2013, 2014 оны ДАШТ-ний гурван удаагийн аварга билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Сумъяагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна  
Үзсэн: 938 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй