
2019 оны дөрөвдүгээр сарын 26-нд нээлтээ хийсэн “Avengers: Endgame” кино бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон “Avatar” бүтээлийн амжилтыг эвдэх зорилготой байсан ч “Aladdin”, “John Wick - 3”, “Godzilla: King of the monsters”, “Pokemon: Detective Pikachu”, “X-men: Dark Phoenix” зэрэг кинотой ойролцоо хугацаанд үзэгчдэд хүрснээр ашиг орлого нь буурсан байдаг. Ийн кино багийн зүгээс “Avengers: Endgame” киноны төгсгөлд “Post-сredit scene” буюу нэмэлт хэсэг нэмж, зарим кино театрт дахин гаргасан.
Тухайн үед бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон кино жагсаалтыг 2009 онд нээлтээ хийсэн “Avatar” бүтээл хоёр тэрбум 789 сая ам.доллараар тэргүүлж байсан билээ. Харин хоёрдугаар байрт мөн л Жэймс Камероны найруулсан 1997 онд үзэгчдэд хүрсэн “Титаник” кино хоёр тэрбум 187 сая ам.доллараар жагсаалтыг өнгөлж байв.
Ийн 2019 оны долдугаар сарын сүүлээр “Avengers: Endgame” кино хоёр тэрбум 790 сая ам.долларын ашиг олсноор бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон киногоор тодорч ах, дүү Руссо Жэймс Камероны “хаанчлал”-ыг нурааснаас гадна Жэймс Камерон “тахимаа өгч” ““Avengers: Endgame” кино бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон киноны жагсаалтыг хаанчилж эхэлсэнд баяр хүргэе” хэмээн кино багийнханд нь мэндчилгээ илгээж байсан юм.
Тэгвэл
Тэгвэл өчигдрийн байдлаар тус бүтээл урд хөршийн зах зээлээс 12 сая ам.доллар олсон бөгөөд “Avengers: Endgame” кинонд булаалгасан амжилтаа хэдийн эргүүлэн авчээ.“Avatar” бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон кино боллоо | ||
Үзсэн: 1477 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.