Шууд Chart

Монголын долоон бөх дээд зиндаанд барилдаж байна

2021-03-16 16:40:53

Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болж буй мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн Харү башёгийн хоёр дахь өдөр буюу өчигдөр 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал Такарафүжи /М-1/-тэй барилдаж, котонаге мэхээр давлаа.

Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Вакатакакаге /М-2/-тай учраа таарч ошидаши мэхээр өвдөг шороодуулснаар хоёр даваатай болов.

Эхний өдөр өрсөлдөгчдөө ойчсон Кирибаяама Г.Лхагвасүрэн /М-4/, Эндог сүкүинаге мэхээр давсан бол Ичиножёо А.Ичинноров /М-6/, Окиноүми /М-5/-г кимэдаши мэхээр унагаж хоёр даваатай болов.

Тамаваши Б.Мөнх-Оргил /М-6/, Точиношин /М-7/-ыг окүритаоши мэхээр давж анхны даваагаа авлаа. Харин Хошёорюү С.Бямбасүрэн /М-9/, Рюүдэнтэй барилдаж, түүнийг абисэтаоши мэхээр, Чёошома Г.Мөнхсайхан /М-13/, Цүрүгишо /М-14/-г ёрикири мэхээр тус тус давж, унаа даваа адил нэг болов.

Тэгвэл Озэки Шодай хоёр дахь өдрийн барилдаанд ошидаши мэхээр Оношо /М-1/-г давсан бол Озэки Асанояама, Комүсүби Такаяасүд ёритаоши мэхэнд ойчлоо. Харин Озэки Такакэйшо энэ өдөр Комүсүби Дайэйшотой учраа таарч барилдан, түүнийг ошидаши мэхээр унагаж хоёр даваатай болов.

Нэмж хэлэхэд, дээд буюу Макүүчи зиндаанд Монголын долоон бөх барилдаж байна. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын долоон бөх дээд зиндаанд барилдаж байна  
Үзсэн: 937 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй