Шууд Chart

Зэвсэгт хүчний 100 жил, “Монгол цэргийн өдөр”-өөр “Эх орны дуудлага” тэргүүтэй хөтөлбөр үзэгчдэд хүрнэ

2021-03-17 10:42:17

 МҮОНТ, ТV8 телевизээр Зэвсэгт хүчний 100 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт, МҮОНТ, ТV5, UBS, TV25, NTV, C1 зэрэг телевизийн сувгаар “Эх орны цэрэг” яруу найргийн наадам, “Эх орны дуудлага” гоцлол уран бүтээлчдийн теле концерт болон чуулгын уран бүтээлчдийн тоглолт болон бусад уран бүтээл цацагдана. Мөн Зэвсэгт хүчний түүхэн их ойг тохиолдуулан бүтээсэн “Мартах учиргүй”, “Амрагийн дуу”, “Эх орон танаа”, “Миний залуу нас цэрэг явлаа” зэрэг чуулгын уран бүтээлчдийн клип шил шилээ даран гарч, үзэгч олондоо хүрч эхэлсэн.

Ташрамд сонирхуулахад, Зэвсэгт хүчний 100 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт Монгол ардын хувьсгалт цэрэг, Ардын арми, энх цагийн бүтээн байгуулалтад онцгой үүрэг гүйцэтгэсэн цэрэг дайчид, орчин цагийн Зэвсэгт хүчний түүхийг урлагийн бүтээлээр дамжуулан харуулсан өгүүлэмжтэй бөгөөд ЦДБЭЧ-ын энэхүү тоглолтод Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн уран бүтээлчид оролцож, хамтарсан шинэ уран бүтээл туурвисан юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Зэвсэгт хүчний 100 жил, “Монгол цэргийн өдөр”-өөр “Эх орны дуудлага” тэргүүтэй хөтөлбөр үзэгчдэд хүрнэ  
Үзсэн: 1794 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй