Шууд Chart

София Маттсон дөрөв, Воробьева гурав дахь олимпдоо зодоглоно

2021-03-20 10:48:12

Бөхийн төрлүүдийн Европ тивийн олимпын эрх олгох тэмцээн Унгарын нийслэл Будапештэд эхэлсэн билээ.

Эхний өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн зургаан жингийн 12 эрхийн эзэд тодорсон бол өнөөдөр эмэгтэйчүүдийн зургаан жинд Токиогийн олимпод явах бөхчүүдийн нэр тодров. “Рио-2016” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий нэг алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медальт, Европын наадмын хошой, Европын дөрвөн удаагийн аварга Шведийн алдарт София Маттсон дөрөв дэх, олимп, дэлхийн аварга, ОХУ-ын Наталья Воробьева, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Европын гурван удаагийн аварга Латвийн Анастасья Григорьева нар гурав дахь олимпдоо зодоглохоор боллоо.

Харин ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Европын дөрвөн удаагийн аварга Туркийн Ясемин Адар, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Ивона Матковская, Дэлхийн гурван удаагийн медальт Унгарын Эмеше Барка гээд туршлагатай бөхчүүд эрхээ авч чадаагүй. Ялангуяа турк бүсгүй Адарыг хагас шигшээд Воробьеватай таарах болов уу гэж таамаглаж байсан ч шөвгийн наймд Австрийн Мартина Кюнцэд цэвэр ялагдах нь тэр.

Олимпын эрх авсан эмэгтэй бөхчүүд:

50 кг: Эвин Демирхан (Турк), Миглена Селишка (Болгар)

53 кг: Ванесса Колодинская (Беларусь), София Маттссон (Швед)

57 кг: Эвелина Николова (Болгар), Алина Акобия (Украин)

62 кг: Анастасия Григорьева (Латви), Ирина Коляденко (Украин)

68 кг: Кумба Ларрок (Франц), Ханум Велиева (ОХУ)

76 кг: Василиса Марзалюк (Беларусь), Наталья Воробьева (ОХУ)

Нийтэлсэн: У.Баярсайхан

София Маттсон дөрөв, Воробьева гурав дахь олимпдоо зодоглоно  
Үзсэн: 1028 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй