Шууд Chart

Хашаандаа ил зуух хийх бүтээлч санаа

2021-03-23 15:51:26

Урин дулаан цаг наашилж байгаа энэ өдрүүдэд хашаагаа тохижуулахаас эхлүүлээд уншигч танд хэрэгтэй зүйлээ өөрийн гараар бүтээх шинэ санаа төрж байж болох юм. Энэ удаад хашаа болон зуслангийн байшингийнхаа гадаа ил зуух хийхээр төлөвлөж байгаа хүмүүс анхаарлаа хандуулаарай. 

Танайд хүрз, тоосго хоёр байхад л та төвөггүйхэн ил гал түлэх хэсгийг хийх болно. Зуны улиралд ил гал дээр хийсэн хоол, ундаа гэр бүлийнхэнтэйгээ тойрч суугаад идэх нь жаргал биш гэж үү. 

Харин та хашааныхаа аль хэсэгт энэ бяцхан бүтээн байгуулалтаа өрнүүлэхийг сайтар бодоорой. Учир нь салхи дэгдэж, цог үсрэх, улмаар гал алдах аюулаас урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал шүү. 

Байгалийн чулуу ашиглан ил зуухыг хийж бас болно. Ингэхдээ нүх ухах шаардлагагүй бөгөөд аюулгүй байдлын үүднээс газарт чулуу суулган, хайрга дэвсэж өгөх нь зүйтэй.  

Гал түлэх модоо их хэмжээгээр хийнэ гэж тооцвол газар руу яльгүй ухаад, түүндээ чулуу, тоосго дэвсэн, улмаар дээш нь өндөрлөн өрж бас болно. 

Хашааныхаа нэг буланд гэрийн буурь мэт хэмжээнд ийм бүтээн байгуулалт хийж, зорьж ирсэн зочдодоо таатай мэдрэмж төрүүлж болно.    

Гантиг чулуу болон байгалийн чулуу ашиглан ил галтай амралтын буланг хашаандаа цогцлоож болно шүү дээ. Хайртай эхнэртэйгээ үдшийг романтик өнгөрөөж болох намуухан орчныг та өөрөө бүтээнэ гээд төсөөл дөө.    

Олон ам бүлтэй бол томоохон ил зуух хийж, тойрог хэлбэртэй сандлаар чимж, тохитой орчныг бүрдүүлж болох юм. 

 


Хашаандаа ил зуух хийх бүтээлч санаа   
Үзсэн: 3627 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй