
Монгол Улс 1991 оны 2 дугаар сард Дэлхийн банкны гишүүн орон болсон. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Дэлхийн банкнаас Монгол Улсад нийт 1.28 тэрбум ам.долларын хөгжлийн санхүүжилтийг олгож, улс орны эдийн засгийн хөгжил, иргэдийн амьжиргааг сайжруулах болон байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулж ирсэн.
Тус уралдааны удирдамжийг хүргэе.
Бүтээлд тавигдах шаардлага:
Уралдаан нь мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогч хүн бүхэнд нээлттэй бөгөөд Монгол Улс Дэлхийн Банк Группийн гишүүн орон болсон 30 жилийн хугацааны үйл явдал, хэрэгжсэн төслүүдийн үйл явц, үр дүнг харуулсан түүхэн агшныг гэрэл зурагт буулгаж үлдээсэн баримтат гэрэл зургийн төрлөөр бүтээл хүлээн авна. Уралдаанд ирүүлэх бүтээл нь аль болох төслийн ашиг шим хүртэгчид болон хамтрагч нарыг харуулсан байвал зохино.
- Оролцогч 5 хүртэл тооны бүтээлээ mnreceptionist@worldbank.org цахим хаягаар, өөрийн дэлгэрэнгүй мэдээлэл, холбоо барих утас, цахим шуудангийн хаягийн хамт илгээнэ.
- Бүтээл бүрд нэр өгсөн байх ба бүтээлийн эзний нэр, харьяа хот, аймаг, сум, дүүрэг, зурагт буусан дүрслэл, үйл явц зэргийг багтаасан товч тайлбартай байна. Тайлбар, мэдээллийг англи эсвэл монгол хэл дээр ирүүлсэн байна.
- Бүтээл нь JPG форматтай бөгөөд хамгийн багадаа 3000х2000 пиксел, DPI 300 нягтралтай байна.
- Гэрэл зураг нь аливаа хүн, үйл явдлыг бодит байгаа байдлаар нь буулгасан байх бөгөөд стандарт засвараас (хэмжээг нь өөрчлөх, таслах, өнгө контрастыг засах г.м.) бусад байдлаар өөрчлөлтийг хийгээгүй байна.
- Уралдаанд зөвхөн өөрийн авсан гэрэл зургаар оролцох бөгөөд зохиогчийн эрхтэй холбоотой асуудал үүссэн тохиолдолд зохион байгуулагч тал хариуцахгүй болно.
- Гэрэл зургийг өмнө нь өөр ямар нэг газар нийтлээгүй байх ёстой бөгөөд шаардлагатай бол үүнийг баталгаажуулах мэдээллийг зохион байгуулагчид олгоно. Мөн шаардлагатай тохиолдолд гэрэл зурагт буусан хүмүүсээс зөвшөөрлийг авах боломжтой байх ёстой (хүүхэд, насанд хүрээгүй хүн зурагт буусан бол эцэг эх, асран хамгаалагчаас авах зөвшөөрөл үүнд мөн багтана). Зохиогч/бүтээгчийн эрхтэй холбоотой аливаа асуудал үүссэн тохиолдолд уралдаанаас шууд хасагдана.
Шагнал болон хугацаа:
Уралдаанд нийт 4 шагналт байрыг шалгаруулна.
- Уралдааны ялагч – 1 сая төгрөг.
- Удаагийн байрны 3 оролцогч – тус бүр 500,000 төгрөг.
- Бүтээлийг 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хүлээн авна.
“Түүхийг хамтдаа бүтээе” гэрэл зургийн уралдаан зарлалаа | ||
Үзсэн: 1146 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.