Шууд Chart

Цэнд-Очирын Цогтбаатар алтан медаль хүртлээ

2021-03-29 09:56:50

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг цуврал тэмцээнүүдийн нэг Тбилисийн их дуулга Гүрж Улсын нийслэлд "IJF" буюу Гранд Слам ангиллаар анх удаа зохион байгуулагдлаа.

Тэмцээний хоёр дахь өдөр Монгол Улсаас -73 кг-ын жинд зодоглосон Цэнд-Очирын Цогтбаатар алтан медаль хүртлээ. Тэрбээр Ташкентын их дуулгад мөн түрүүлсэн билээ.

Дэлхийн 80 орны эрэгтэй 253, эмэгтэй 211 нийт 464 жүдоч хүч чадлаа сорьж байгаа тус тэмцээний хоёр дахь өдөр Монголын шигшээ багаас:

-73 кг-ын жинд Ц.Цогтбаатар, Г.Одбаяр

-81 кг-ын жинд Н.Дагвасүрэн нар зодоглосон юм.

Н.Дагвасүрэн хоёрдугаар шатанд Египетийн бөхөд ялагдсан бол Г.Одбаяр гуравдугаар шатанд Арменийн бөхөд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Цэнд-Очирын Цогтбаатар алтан медаль хүртлээ  
Үзсэн: 1940 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй