Шууд Chart

Г.Алтанбагана хүрэл медаль хүртэж, жүдочид багаараа гуравдугаар байр эзэллээ

2021-03-29 10:25:21

Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид Гүржийн нийслэл Тбилис хотноо олимпын эрхийн оноо олгох “Их дуулга”-д амжилттай оролцож, хоёр алт, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар нийт 80 улсаас гуравдугаар байр эзэллээ.

Хэдийгээр жүдо бөх өндөр хөгжсөн Япон, БНСУ, Францын баг Тбилист очоогүй бол манай зарим шилдгүүд Ази, номхон далайн орнуудын тэмцээнд оролцох тул Гүржид зодоглосонгүй.

Тбилисийн Гранд Сламын сүүлийн өдөр манай улсаас гурван бөх хүч үзэхэд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Гантулгын Алтанбагана хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хэсэгтээ Лихтенштейн, Унгар, Казахстаны жүдочдыг ялаад хагас шигшээд Италийн Ноколас Мунгайд ялагдсан ч хүрэл медалийн төлөө Узбекистаны Шермухаммад Жандреевийг хөмрөх мэхээр “иппон” буулгаж, Их дуулга ангиллаас ээлжит медалиа гардлаа.

Ингэснээр тэрбээр чансаагаа 500 оноогоор ахиулж, олимпын чансаагаа нэгээр ахиулах боломжтой болж байна.

-48 кг: М.Уранцэцэг алт

-66 кг: Г.Хэрлэн хүрэл

-73 кг: Ц.Цогтбаатар алт

-90 кг: Г.Алтанбагана хүрэл

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Алтанбагана хүрэл медаль хүртэж, жүдочид багаараа гуравдугаар байр эзэллээ  
Үзсэн: 1103 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй