Шууд Chart

Гавьяат тамирчин М.Уранцэцэг дахин нэгэн өвөрмөц рекордыг тогтоолоо

2021-03-30 09:44:11

"Тбилисийн Гранд Слам" тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг жинд өрсөлдөгчдөө илүүрхэн ялсан түрүүлсэн Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг нэгэн өвөрмөц рекордыг тогтоогоод байна.

Тэрбээр Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ их дуулга ангилалын тэмцээний долоо дахь алтан медалиа хүртснээр нийт 18 медальтай болж IJF-ээс дэлхийн цуврал тэмцээн зохион байгуулсан цагаас хойш Их Дуулга тэмцээнээс хамгийн олон медальд хүрсэн Словенийн алдарт жүдоч Тина Трстенякийн амжилтыг гүйцэж түрүүлсэн юм.

Их дуулга тэмцээнээс медаль хүртсэн тоогоороо тэргүүлж буй жүдочид.

  1. М.Уранцэцэг Монгол 7 6 5 нийт 18
  2. Тина Трстянек Словен 7 5 5 нийт 17
  3. Майра Агуар Бразил 5 5 6 нийт 16
  4. Мария Суелен Алтамен Бразил 5 3 8 нийт 16
  5. Идалис Ортис Куба 3 6 7 нийт 16

Сонирхуулахад Их Дуулга тэмцээнд хамгийн олон алтан медаль хүртсэн жүдоч бол Японы Наохиса Такато. 27 настай, дэлхийн гурван удаагийн аварга Н.Такато нийт 13 медаль “түүснээс” 11 нь алт юм.

Харин М.Уранцэцэг долоон алтан медаль зүүсэн амжилтаараа зургаадугаарт жагсаж байна. Гэхдээ түүнтэй ижил амжилт үзүүлсэн зургаан жүдоч бий.

Их Дуулга тэмцээнээс 10 ба түүнээс дээш, гурав ба түүнээс дээш алтан медаль хүртсэн өөр Монгол жүдоч одоогоор байхгүй.

М.Уранцэцэгийн амжилттай хамгийн дөхөж очих бөх бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар.

Тэрбээр 2015 онд их спортоос зодог тайлсан ч нийт найман медальтай (хоёр алт, нэг мөнгө, таван хүрэл) юм. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гавьяат тамирчин М.Уранцэцэг дахин нэгэн өвөрмөц рекордыг тогтоолоо   
Үзсэн: 2485 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй