Шууд Chart

Спортын тэмцээн, уралдааны медалийн загвар батлагдлаа

2021-03-30 11:36:09

Монгол Улсад Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд нийтийн биеийн тамир, спортыг сурталчлах, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, “Дэлхийн цагдаа болон галын байгууллагын тоглолт”, “Монголын Бүх ард түмний спартакиад”, улсын аварга шалгаруулах спортын уралдаан, тэмцээнд оролцох баг, тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор юм.

Ийнхүү тэмдэглэлт ойн нэрэмжит тэмцээн, уралдааны медалийн загварыг Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдаанаар баталлаа.

Ойн хүрээнд “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахмад ажилтнуудын дунд”, “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагыг иргэд, олон нийтэд сурталчлах”, “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын дунд зохион байгуулах” гэсэн үндсэн гурван чиглэлд “Цагдаа” /тусгай хөтөлбөр, “Цагдаа-100” /тусгай хөтөлбөр/, сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, чөлөөт бөх, жүдо бөх, бокс, гир өргөлт, олс таталт, дуатлон, таеквондо, шатар, дартс, софт волейбол, ширээний теннис, үндэсний бөхийн барилдаан, 3х3 сагсан бөмбөг, хүчний гурван төрөлт зэрэг нийт 20 төрлийн тэмцээн, уралдааныг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.


Спортын тэмцээн, уралдааны медалийн загвар батлагдлаа  
Үзсэн: 1517 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй