Шууд Chart

Э.Оюунболд тэргүүтэй бөхчүүд хүч үзнэ

2021-03-30 12:13:47

“Харьшгүй хүчтэн” нэртэй халз барилдаан тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Уг барилдааныг “Малчин” телевизийн захирал С.Жаргал санаачлан зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.

Тус барилдаанд зөвхөн үндэсний бөхөөр бус жүдо, бүстэй барилдаан, самбо гэх мэт олон төрлөөр халз барилдах аж.

Үүнд улсын аварга Э.Оюунболд, улсын заан М.Бадарч, улсын харцага Д.Анар, О.Хангай нарын зэрэг хүчтэн оролцохоор болоод байв. Гэвч улсын харцага О.Хангай нэрээ татсанаар улсын харцага Ш.Мөнгөнбаатар, улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр, улсын начин Б.Амаржаргал нар нэмэгджээ.

Мөн дуучдаас Д.Намсрайноров, Э.Төрмандахаар манлайлуулсан зургаан уран бүтээлч тойргоор халз барилдах юм байна.

Барилдаан энэ сард болохоор төлөвлөгдөж байсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Э.Оюунболд тэргүүтэй бөхчүүд хүч үзнэ   
Үзсэн: 1618 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй