Шууд Chart

“Сүү” ХК Монголын жүдо бөхийн холбоонд 50 сая төгрөг хандивлалаа

2021-03-30 13:07:36

“Сүү” ХК, Монголын жүдо бөхийн холбоо, Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдад зуны олимпын өмнөх “Их дуулга” тэмцээнүүдэд оролцоход нь дэмжлэг үзүүлж, 50 сая төгрөг хандивлалаа.

Монгол Улсын ууган үйлдвэр “Сүү” ХК 63 дахь жилдээ ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөө шим тэжээл өндөр сүүн хүнс үйлдвэрлэн түгээхийн зэрэгцээ жил бүр нийгмийн хариуцлагаа биелүүлэн олон арван ажил гүйцэтгэдэг.

Онцгойлон, спортыг дэмжих, олимпизмийг хөгжүүлэх үйлст хувь нэмрээ оруулсаар ирсэн. Жишээлбэл, олимпийн пара жүдо, цана, таэквондо болон буудлагын тамирчдын бэлтгэл сургуулилт, аж амьдралд дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллаж байна.

Жүдогийн үндэсний шигшээ багийн тамирчид ирэх дөрөвдүгээр сарыг дуустал Ташкент, Тбилиси, Анталиа, Бишкек хотод олон улсын хамтарсан бэлтгэл хийн, Ази тивийн аварга шалгаруулах гэх зэрэг олимпын оноо цуглуулах, чансаа өндөр тэмцээнд оролцох юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Сүү” ХК Монголын жүдо бөхийн холбоонд 50 сая төгрөг хандивлалаа  
Үзсэн: 1069 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй