Шууд Chart

НД-ын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай тогтоолын төслийг дэмжив

2021-03-30 16:49:51

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.03.30/ хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.  

Хаянхярваагийн Амгаланбаатар, Хуягийн Ганбаатар нарын даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээс тус тус чөлөөлөх, Төмөр-Очирын Батзул, Энэбишийн Оюунтэгш, Намгарын Алгаа нар чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн тул даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээс тус тус чөлөөлөх,  Сүхбаатарын Эрдэнэбат, Саарайгийн Жаргалсайхан нарыг даатгуулагчийг төлөөлсөн, Энхтайваны Энхжаргал, Хоржавын Амгалан, Лхагважавын Төр-Од нарыг ажил олгогчийг төлөөлсөн Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнээр тус тус томилох тухай тогтоолын төслийг хуралдаан даргалагч танилцууллаа. Байнгын хорооны гишүүдийн 100 хувийн саналаар тогтоолын төслийг дэмжсэн юм. 


НД-ын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай тогтоолын төслийг дэмжив  
Үзсэн: 1297 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй