Шууд Chart

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэд сүмо бөхийн холбоо Озэки цолыг нь баталгаажууллаа

2021-03-31 10:07:45

Мэргэжлийн сүмо бөхийн харү башёд түрүүлсэн Сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэд сүмо бөхийн холбоо Озэки цолыг нь баталгаажууллаа.

Түүний талаар товч танилцуулахад, 1991 оны арваннэгдүгээр сарын 21-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод төрсөн. Мэргэжлийн сүмогийн Исэгахама дэвжээнд харьяалагддаг. Дээд зиндаа болох макүүчид түрүүлж, оозэки цол хүртэж, гэмтлийн улмаас барилдалгүй өнжиж, жонидан зиндаа хүртэл чансаа нь буурч байв. Гэвч 2019 оны гуравдугаар сард дэвжээндээ эргэн ирж, улмаар 2020 оны тавдугаар сар гэхэд дээд зиндаанд ахин дэвшиж, эхний тэмцээндээ түрүүлж байсан юм. Тэгвэл өнгөрсөн ням гарагт дахин түрүүлж, гурав дахиа Японы эзэн хааны цом хүртэв.

Түүний амжилтын товч замнал: 

 Какүрюүтэй үзүүр түрүү булаалдсан.

 Баруун эгмээ хугалсны улмаас зургаа дахь өдрөөс өнжсөн.

 Кадобан оозэки (нийт 5 удаа)

 Кисэносатотой үзүүр түрүү булаалдсан.

 Зүүн өвдгөө гэмтээсний улмаас зургаа дахь өдрөөс өнжсөн.

 Зүүн өвдгөө гэмтээсний улмаас зургаа дахь өдрөөс өнжсөн.

 Сэкивакэ руу унасан.

 Зүүн өвдгөө гэмтээсний улмаас тав дахь өдрөөс өнжсөн.

 Хоёрдугаар төрлийн чихрийн шижин өвчний улмаас тэмцээний гурваас 10 дахь өдрийг өнжсөн.

 Роогатай үзүүр түрүү булаалдсан.

 Такакэйшотой үзүүр түрүү булаалдсан.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэд сүмо бөхийн холбоо Озэки цолыг нь баталгаажууллаа  
Үзсэн: 1717 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй