
АНЭУ-ын Абу Даби хотноо жюүжицүгийн “Их дуулга” тэмцээн болж, хар-бор бүсний -70кг жинд барилдсан “Гаруда” академийн тамирчин Б.Буяндэлгэр хүрэл медаль хүртлээ.
Энэхүү тэмцээнд “Ральф Грэйси Монгол” академийн тамирчин Ө.Эрдэнэбаатар, “Гаруда” академийн тамирчин Б.Буяндэлгэр нар дэлхийн чансаагаараа уригдан оролцсон юм.
Бор бүсний -69 кг жинд барилдсан Ө.Эрдэнэбаатар эхний тойрогтоо Кувейт Улсын тамирчинд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн байна.
Тус хотноо энэ сарын 8-10-нд болох ДАШТ-д Ө.Эрдэнэбаатар бор бүсний -62кг жинд, Б.Буяндэлгэр бор-хар бүсний -70кг жинд барилдана.
Жюүжицүгийн “Их дуулга” тэмцээнээс Ө.Эрдэнэбаатар хүрэл медаль хүртлээ | ||
Үзсэн: 1100 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.