Шууд Chart

Чөлөөт бөхийн тамирчид маргааш Алматы руу хоёр фронтод мордоно

2021-04-06 14:06:58

Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид маргааш Казахстаны Алматы хот руу хөлгийн жолоо зална.

Учир нь энэ сарын 9-11-нд Казахстаны хуучин нийслэлд “Токио-2020” зуны олимпын наадмын эрх олгох Ази тивийн тэмцээнтэй бол залгуулаад 13-18-ны өдрүүдэд насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн тус тус болно.

Тус хоёр тэмцээнд үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, үндэсний шигшээ багийн дасгалжууланч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном Ц.Баярсайхан, ОУХМ Ө.Ууганбаяр, Б.Батзориг нарын удирдлага дор Монголын баг 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй өргөн баг Казахстаныг зорих юм. Монголын баг тамирчдаа олимпын олон эрх авч, Азийн аваргаас медалийн арвин “ургац” хураахыг хүсье.

Олимпын эрхийн тэмцээнд оролцох бүрэлдэхүүн:

Эрэгтэйчүүдийн

57 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга

74 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ

86 кг: Ганбаатарын Ганхуяг

97 кг: Өлзийсайханы Батзул

125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл

Эмэгтэйчүүдийн

50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг

53 кг: Бат-Очирын Болортуяа

57 кг: Болдсайханы Хонгорзул

62 кг: Сүхээгийн Цэрэнчимэд

76 кг: Очирбатын Бурмаа

Сонгомол бөхийн 60 кг: Мөнх-Эрдэнийн Даваабанди

Азийн АШТ-д зодоглох бүрэлдэхүүн:

Эрэгтэйчүүдийн

57 кг: Занданбудын Занабазар

61 кг: Батсайханы Нэмэхбаяр

65 кг: Сармандахын Билгүүн

70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн

74 кг: Занданбудын Сумьяабазар

79 кг: Дамжингийн Батзул

86 кг: Пүрэвжавын Өнөрбат

92 кг: Мөнхбаатарын Цогтгэрэл

97 кг: Чинбатын Алтангэрэл

125 кг: Доржхандын Хүдэрбулга

Эмэгтэйчүүдийн

50 кг: 1. Нандинцэцэгийн Анударь.

53 кг: Ганбаатарын Отгонжаргал

55 кг: Мөнхболдын Дөлгөөн

57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг

59 кг: Баатаржавын Шоовдор

62 кг: Хүрэлхүүгийн Болортуяа

65 кг: Зоригтын Болортунгалаг

68 кг: Энхсайханы Дэлгэрмаа

72 кг: Энхбаярын Цэвэгмэд

76 кг: Найгалсүрэнгийн Загардулам

Нийтэлсэн: У.Баярсайхан

Чөлөөт бөхийн тамирчид маргааш Алматы руу хоёр фронтод мордоно  
Үзсэн: 592 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй