Шууд Chart

Олимпын наадмын эрх олгох Ази тивийн тэмцээн өнөөдөр эхэлнэ

2021-04-09 09:51:09

 

Казахстаны хуучин нийслэл Алматы хотод “Токио-2020” зуны олимпын наадмын эрх олгох чөлөөт бөхийн Ази тивийн тэмцээн өнөөдөр эхэлнэ.

Тус хоёр тэмцээнд үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, үндэсний шигшээ багийн дасгалжууланч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном Ц.Баярсайхан, ОУХМ Ө.Ууганбаяр, Б.Батзориг нарын удирдлага дор Монголын баг 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй өргөн баг Казахстаныг зорих юм. Шүүгчээр олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Б.Алтангадас ажиллана. Монголын баг тамирчдаа олимпийн олон эрх авч, Азийн аваргаас медалийн арвин ургац хураахыг хүсье.

Үүнд хүч үзэх Монголын бөхчүүд:

Эрэгтэйчүүдийн

57 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга

74 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ

86 кг: Ганбаатарын Ганхуяг

97 кг: Өлзийсайханы Батзул

125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл

Эмэгтэйчүүдийн

50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг

53 кг: Бат-Очирын Болортуяа

57 кг: Болдсайханы Хонгорзул

62 кг: Сүхээгийн Цэрэнчимэд

76 кг: Очирбатын Бурмаа

Сонгомол бөхийн

60 кг: Мөнх-Эрдэнийн Даваабанди

Дээрх тэмцээний дараа буюу энэ 13-18-ны хооронд насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болно.

Азийн АШТ-д зодоглох бүрэлдэхүүн:

Эрэгтэйчүүдийн

57 кг: Занданбудын Занабазар

61 кг: Батсайханы Нэмэхбаяр

65 кг: Сармандахын Билгүүн

70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн

74 кг: Занданбудын Сумьяабазар

79 кг: Дамжингийн Батзул

86 кг: Пүрэвжавын Өнөрбат

92 кг: Мөнхбаатарын Цогтгэрэл

97 кг: Чинбатын Алтангэрэл

125 кг: Доржхандын Хүдэрбулга

Эмэгтэйчүүдийн

50 кг: 1. Нандинцэцэгийн Анударь.

53 кг: Ганбаатарын Отгонжаргал

55 кг: Мөнхболдын Дөлгөөн

57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг

59 кг: Баатаржавын Шоовдор

62 кг: Хүрэлхүүгийн Болортуяа

65 кг: Зоригтын Болортунгалаг

68 кг: Энхсайханы Дэлгэрмаа

72 кг: Энхбаярын Цэвэгмэд

76 кг: Найгалсүрэнгийн Загардулам

Нийтэлсэн: У.Баярсайхан

Олимпын наадмын эрх олгох Ази тивийн тэмцээн өнөөдөр эхэлнэ  
Үзсэн: 932 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй