Шууд Chart

Токиогийн олимпын эрхийн тэмцээний хуваарийг танилцуулж байна

2021-04-09 16:01:29

Казахстаны хуучин нийслэл Алматы хотын Балаун Шолакийн нэрэмжид цогцолборт өнөөдөр сонгомол, чөлөөт бөхийн олимпын эрхийн тэмцээн эхэлсэн билээ. Энэ сарын 11 хүртэл үргэлжлэх тус тэмцээний эхний хоёр байрт орсон тамирчид Токиогийн олимпын эрхийг авах юм.

Тэмцээн сонгомол барилдаанаар эхэлсэн бөгөөд энэ төрөлд манай улсаас 60 кг-ийн жинд Мөнх-Эрдэнийн Даваабанди оролцсон ч өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Тажикистаны бөх Фируз Мирзоржабовд ялагдав.

Ийнхүү тэмцээний хуваарийг Улаанбаатарын цагаар танилцуулья.

4-р сарын 9

Сонгомол

13.00-15.00 Урьдчилсан барилдаан (60, 67, 77, 87, 97, 130 кг)

15.00-16.00 Хагас шигшээ

16.00-16.30 Медалийн төлөө барилдаан

19.15-19.45 Нээлтийн ёслол

20.00-23.00 Финалын барилдаанууд

4-р сарын10

Эмэгтэй

13.00-15.00 Урьдчилсан барилдаан (50, 53, 57, 62, 68, 76 кг)

15.00-16.00 Хагас шигшээ

16.00-16.30 Медалийн төлөө барилдаан

20.00-23.00 Финалын барилдаанууд

4-р сарын 11

Эрэгтэй

12.30-15.00 Урьдчилсан барилдаан (57, 65, 74, 86, 97, 125 кг)

15.00-16.00 Хагас шигшээ

16.00-16.30 Медалийн төлөө барилдаан

20.00-23.00 Финалын барилдаанууд

ОЛИМПИЙН ЭРХИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ БҮРЭЛДЭХҮҮН

 Эрэгтэй

 57 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга

74 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ

86 кг: Ганбаатарын Ганхуяг

97 кг: Өлзийсайханы Батзул

125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл

Эмэгтэй

50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг

53 кг: Бат-Очирын Болортуяа

57 кг: Болдсайханы Хонгорзул

62 кг: Сүхээгийн Цэрэнчимэд

76 кг: Очирбатын Бурмаа

Сонгомол бөх

60 кг: Мөнх-Эрдэнийн Даваабанди

Нийтэлсэн: У.Баярсайхан

Токиогийн олимпын эрхийн тэмцээний хуваарийг танилцуулж байна   
Үзсэн: 1320 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй