Шууд Chart

Хөл хорионы үеэр дархлаажуулалтын суурин 120, явуулын 40 цэг ажиллана

2021-04-09 22:12:09

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоохтой холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаал гарлаа. Энэ сарын 10-25-ны хооронд иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дараах байдлаар зохицуулахаар тусгажээ. Тодруулбал,

  • Анхан шатны тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор өрхийн эрүүл мэндийн төвүүд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд даваагаас баасан гарагуудад ердийн, бямба, ням гарагт жижүүр эмч, сувилагчийг 10:00-16:00 цаг хүртэлх хугацаанд тус тус ажиллуулах,
  • Дүүргийн эрүүл мэндийн төвүүд даваагаас баасан гарагуудад ердийн цагийн хуваариар, бямба, ням гарагт гэмтэл, мэс засал, дотор, хүүхэд, эмэгтэйчүүд, шүдний кабинетыг 10:00-16:00 цаг хүртэл тус тус ажиллуулах,
  • Нийслэлийн Шүд эрүү нүүрний төв нь хөл хорио үргэлжлэх хугацаанд даваагаас баасан гарагуудад ердийн цагийн хуваариар, бямба, ням гарагт хоёр кабинетыг 10:00-16:00 цаг хүртэл тус тус ажиллуулах,
  • Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд коронавирусний халдварыг илрүүлэх ПСР шинжилгээний сорьц авах байнгын цэгүүдийг Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт тус бүр нэг суурин цэгийг, Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд явуулын цэгийг 10:00-17:00 цаг хүртэлх хугацаанд тус тус ажиллуулах,
  • Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд дархлаажуулалтын төлөвлөгөөний дагуу суурин 120 цэг, явуулын 40 цэгээр нийслэлийн иргэдийг дархлаажуулалтад хамруулах үйл ажиллагааг Өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, резидэнт эмч нартай хамтран зохион байгуулах,
  • Эрсдэлт бүлгийн (Жирэмсэн эмэгтэй, хүүхэд, уушгины болон зүрх судасны эмгэгтэй, өндөр настан, тусгай хэрэгцээт/ гемодиализ, хөнгөвчлөх эмчилгээтэй) иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд хангах, шаардлагатай зохицуулалтыг хийхийг тус тус үүрэг болголоо.

Хөл хорионы үеэр дархлаажуулалтын суурин 120, явуулын 40 цэг ажиллана  
Үзсэн: 3421 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй