Шууд Chart

“Санхүүгийн зохицуулах хорооны сургалтын журам” батлагдлаа

2021-04-16 10:14:20

Санхүүгийн зохицуулах хороо санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, мэргэжлийн оролцогчдоо чадавхижуулах, мэргэшүүлэх хүрээнд мэргэжлийн холбоодуудтай байнга хамтран ажилладаг. Өмнө нь мэргэжлийн холбоодуудыг Хорооны холбогдох газар, нэгж нь хариуцдаг байсан бол өнгөрсөн онд ажлын албаны бүтцэд Санхүүгийн боловсрол, сургалтын албыг шинээр байгуулснаар мэргэжлийн байгууллагууд нэгдэх, хамтдаа хөгжих, сургалтын нэгдсэн нэг стандарт, нэг үнэлгээтэй болох боломж бүрдсэн.

Энэ хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний 91 тоот тушаалаар “Санхүүгийн зохицуулах хорооны сургалтын журам” батлагдан гарлаа.

Ингэснээр Хороо дангаар болон гадаад, дотоодын бусад байгууллагатай хамтран зохион байгуулах сургалтуудыг нэгдсэн бодлого, удирдлага, арга зүй, зохион байгуулалтаар хангах, Хорооны стратегийн зорилтод хүрэхэд сургалтын үйл ажиллагааны оролцоог нэмэгдүүлэх, санхүүгийн салбарын хөгжлийг дэмжихэд энэхүү журам чухал үүрэг гүйцэтгэнэ. Тодруулбал, салбарын оролцогчдыг мэргэшүүлэх, мэдлэг ур чадварыг нь дээшлүүлэх замаар  санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт зөрчигдөхөөс сэргийлэх, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилготой юм.

Журамд сургалттай холбоотой үүсэх бүхий л харилцааг зохицуулах заалтуудыг тусгаснаас гадна сургалтын үйл ажиллагаанд оролцогчдын чиг үүргийг нарийвчлан тодорхойлж мөн сургалтын нэгдсэн мэдээллийн бааз үүсгэх, хөтлөх ажиллагааг ч тусгаж чадсан билээ гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Жич: Журамтай энд дарж танилцана уу.


“Санхүүгийн зохицуулах хорооны сургалтын журам” батлагдлаа  
Үзсэн: 916 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй