Шууд Chart

Газар чөлөөлөлтийг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо

2021-04-19 12:39:54

Өнөөдөр хуралдсан шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч дараах үүрэг, даалгаврыг өглөө. Нутгийн захиргааны нийт байгууллагууд дотоод халдвар хамгаалалтын дэглэм, ариутгал халдваргүйжилтийг тогтмол хийж ажиллах, нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлж, газар чөлөөлөлтийг шуурхай зохион байгуулж ажиллахыг үүрэг болгов.

Мөн авто замын хашлага, босоо тэмдэг, тэмдэглэгээнүүдээ засварлах, шинэчлэх ажлуудаа эрчимжүүлж дуусгах, нийслэлийн хэмжээнд байгаа зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй бүх авто зогсоолд орчны аюулгүй, байдлын үзлэг шалгалтыг зохион байгуулж, тохижуулах, тэмдэг тэмдэглэгээг засварлах ажлыг зохион байгуулахыг даалгасан.

Түүнчлэн энэ онд нийслэлд хийгдэх инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлыг авто замын ажлуудтай сайтар уялдуулах, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай уулзаж, нэгдсэн график төлөвлөгөө гаргах, засвар, шинэчлэлийн ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөн болон хэрэглэгчдийн цахилгаан, ус түгээлтийг хаах, нээх хугацааг иргэдэд байнга урьдчилан мэдээллийг хэвлэл, олон нийтийн хэрэгслээр тогтмол мэдээлж ажиллах үүрэг өгөв.

Хаврын хуурайшилтын үед ой, хээрийн түймэр болон объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо.


Газар чөлөөлөлтийг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо  
Үзсэн: 2486 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй