Шууд Chart

Баянзүрх дүүрэгт 300 ортой нэгдсэн эмнэлэг байгуулахад бодлогын дэмжлэг хүслээ

2021-04-29 17:23:02

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд УИХ-д Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүд Баянзүрх дүүрэгт 300 ортой нэгдсэн эмнэлэг байгуулахад бодлогын дэмжлэг хүсэж буйгаа албан бичгээр уламжлав.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр зураг төслийг нь хийж, Хан-Уул дүүрэгт барьж ашиглалтад оруулсан нэгдсэн эмнэлгийн жишгээр барих саналтайгаа тэд танилцуулав. Тус эмнэлгийг Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Шар хад" орчимд барих боломжтой бөгөөд 2 га газрыг чөлөөлөх талаар Нийслэлийн удирдлагуудаас анхаарч буй гэлээ. Харин эмнэлгийн дэд бүтцийн зураг төслийг боловсруулахад Барилга хот байгуулалтын яамнаас дэмжлэг хүсэж буй.

Мөн бусад шаардагдах зүйлс болон төсөвтэй холбоотой асуудлыг судлан шийдвэрлэж өгөхийг Ерөнхий сайдаас хүсэв. Хүсэлтийг хүлээн аваад ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гаргаж, Улсын нэгдсэн төсөвт тусгуулах талаар анхаарна гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.


Баянзүрх дүүрэгт 300 ортой нэгдсэн эмнэлэг байгуулахад бодлогын дэмжлэг хүслээ  
Үзсэн: 1102 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй