Шууд Chart

Монгол-Хонконг хөрөнгө оруулалтын салбарт хамтран ажиллана

2021-05-04 09:45:48

Монгол Улсаас БНХАУ-ын ЗЗОБ Хонконгт суугаа Ерөнхий консулын газраас 2021 оны тавдугаар сарын 3-нд зохион байгуулсан цахим уулзалтад Үндэсний хөгжлийн газрын болон Хонконгийн "InvestHK" байгууллагын удирдлагууд оролцож хоёр талын хөрөнгө оруулалтын орчны онцлог, хэрэгжүүлж буй бодлого, компаниудад дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Б.Булганчимэг Монголд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө татах, цаашид харилцан туршлага солилцох, “Invest in Mongolia” сэдэвт компанит ажлыг Хонконгт зохион байгуулах, эдийн засгийн өгөөжтэй тодорхой төслүүдийг хонконгийн хөрөнгө оруулагч нар танилцуулах зэрэг асуудлаар мэдээлэл өглөө. Түүнчлэн, тогтвортой ноолуур, финтек, гарааны бизнесийн арга хэмжээг харилцан сурталчлан таниулах ажлыг дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Мөн "InvestHK" байгууллагын Гүйцэтгэх захирал Стефен Филлипс мэдээлэл хийж байгууллагынхаа азид олон улсын бизнесийн тэргүүлэгч статусыг бэхжүүлэх үндсэн чиг үүргийн талаар тодотгож Хонконгийн эдийн засгийн хөгжилд стратегийн ач холбогдол бүхий гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх болон удаан хугацаанд хадгалан хөгжүүлэх талаар хийж байгаа ажлаа дэлгэрэнгүй танилцууллаа. Мөн Хонконгт компани байгуулах, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд компаниудад үнэ төлбөргүй зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн.

Цаашид хоёр тал илүү тодорхой төсөл хөтөлбөрүүдтэй монгол хонконгийн бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагч нарыг хамруулсан уулзалтуудыг хийхээр тохирлоо.

 


Монгол-Хонконг хөрөнгө оруулалтын салбарт хамтран ажиллана   
Үзсэн: 1231 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй