Шууд Chart

Владимир Хинчегашвили Болгарын тэмцээнийг өнжинө

2021-05-05 08:49:01

Олимпын наадмын алт, мөнгө, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Европын гурван удаагийн аварга Гүржийн алдарт бөх Владимир Хинчегашвили коронавирусний халдвар авчээ.

Ингэснээр маргаашаас 9-ний хооронд Болгарын нийслэл Софи хотод болох Токиогийн олимпын эрх олгох хамгийн сүүлчийн буюу Дэлхийн тэмцээнийг өнжихөөр болов.

Хэрэв түүний оронд барилдах тамирчин нь Софид эрх авч чадахгүй бол Ладо (түүний хоч) олимпын наадмыг гэртээ үзэхээс өөр сонголтгүй болох юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Владимир Хинчегашвили Болгарын тэмцээнийг өнжинө  
Үзсэн: 591 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй