Шууд Chart

Олимпын наадмын эрх олгох тэмцээнд манай улсын таван бөх оролцоно

2021-05-05 08:59:03

“Токио-2020” зуны олимпын наадамд Ази тивээс олимпын эрх олгох тэмцээн болон Ази тивийн аварга шалгаруулах 2021 оны чөлөөт бөхийн тэмцээнд оролцохоор Казахстан Улсыг багш дасгалжуулагч, тамирчид нийлээд 43 хүний бүрэлдэхүүнтэй зорьсон билээ.

Хоёр тэмцээний дараа манай баг тамирчид эх орондоо ирсэн ч таван бөх нь энэ сарын 6-наас 9-ны хооронд болох Болгарын нийслэл Софи хотноо болох “Токио-2020” олимпын наадмын эрх олгох дэлхийн тэмцээнд оролцохоор Казахстан Улсад үлдэж бэлтгэл сургуулилтаа хийж байна.

Энэхүү тэмцээнд оролцох Монгол Улсын багийн бүрэлдэхүүн:

Б. Баттулга - Шигшээ багийн ахлах дасгалжуулагч

А. Цэдэнсодном - Шигшээ багийн эрэгтэй багийн дасгалжуулагч МУГДасгалжуулагч

Ө. Ууганбаяр - Шигшээ багийн эмэгтэй багийн дасгалжуулагч

Тэмцээнд оролцох бөхчүүд:

57 кг -ийн жинд насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр

74 кг -ийн жинд 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Олон улсын хэмжээний мастер Б.Бямбадорж

86 кг- ийн жинд Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Монгол улсын гавьяат тамирчин П.Өнөрбат

97 кг -ийн жинд Азийн танхимын наадмын хүрэл медальт, Олон улсын хэмжээний мастер Ч.Алтангэрэл

Эмэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд "Poland Open", “Иван Яригин” олон улсын тэмцээний аварга, Олон улсын хэмжээний мастер Х.Болортуяа нар хүч үзнэ.

Баг тамирчиддаа амжилт хүсье!!!

Нийтэлсэн: У.Баярсайхан

Олимпын наадмын эрх олгох тэмцээнд манай улсын таван бөх оролцоно  
Үзсэн: 1010 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй