Шууд Chart

Шигшээ багийн тамирчид дэлхийн аваргын бэлтгэлдээ гарлаа

2021-05-05 09:04:03

Жүдо бөхийн 2021 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 6-13-нд Унгар Улсын нийслэл Будапешт хотод зохион байгуулагдана.

Зуны олимпын наадмын өмнөх томоохон сорил тэмцээнд Монголын Улсын Үндэсний шигшээ багийн тамирчид оролцох бөгөөд шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар, дасгалжуулагч, ОУХМ П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар, ОУХМ Б.Батгэрэл, гавьяат тамирчин М.Бундмаа нарын бүрэлдхүүнтэй шигшээ багийн 60 гаруй тамирчин Хандгайтын баазад дэлхийн аваргын бэлтгэлдээ өчигдрөөс гарчээ.

Энэ удаагийн дэлхийн аваргын бэлтгэлд шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдаас гадна эмч, терапист багш, сэтгэлзүйч, хоолны арга зүйч гэсэн бүрэлдхүүнтэй байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Шигшээ багийн тамирчид дэлхийн аваргын бэлтгэлдээ гарлаа  
Үзсэн: 1072 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй