Шууд Chart

Их Дуулга тэмцээн өнөөдөр эхэлнэ

2021-05-05 10:36:55

ОХУ-ын Татарстанд жүдо бөхийн Их Дуулга тэмцээн өнөөдөр эхэлнэ. Их Дуулга тэмцээн нь чансаагаар олимп, ДАШТ, Мастерс тэмцээний дараа ордог. Тиймээс шагнал, чансааны оноогоороо ч өндөрт тооцогддог юм.

Тодруулбал, аварга бөх шагналын 5000 евро, чансааны 1000 оноо авах бол мөнгөн медальт бөх 3000 евро, 700 оноо, хүрэл медаль 1500 евро, 500 чансааны оноо аваад нутаг буцна. Казаньд болох Их Дуулга тэмцээн нь олимпын наадам, дэлхийн аваргын тэмцээний өмнөх сүүлийн том тэмцээн гэдгээрээ онцлог. Мөн үзэгчтэй явагдах аж.

Энэ сарын 7-н хүртэл үргэлжлэх тус тэмцээнд 79 орны 409 жүдоч оролцох бөгөөд олимпын аварга Тина Трстеняк (Словен), Идалис Ортис (Куба), дэлхийн хошой аварга Үта Абэ (Япон), дэлхийн аварга Саги Муки (Израиль), Неманья Майдов (Серби), Мириам Ропер (Панам) нар хүч үзэх аж. ОХУ зохион байгуулагч орны хувиар жин тус бүрт дөрвөн бөх оролцуулах эрхээ эдэлж, 28 эрэгтэй, 27 эмэгтэй тамирчны нэрийг бүртгүүлсэн байна.

Харин манай улсын тамирчид энэ удаад оролцохгүй гэнэ.  

Тэмцээний хуваарь Улаанбаатарын цагаар 5-р сарын 5, Лхагва

15.00 - Урьдчилсан барилдаан: Эрэгтэй - 60, 66кг; Эмэгтэй - 48, 52, 57кг.

22.00 Финалын барилдаан: Эрэгтэй - 60, 66кг; Эмэгтэй - 48, 52, 57кг.

5-р сарын 6, Пүрэв

15.00 – Урьдчилсан барилдаан: Эрэгтэй - 73, 81кг; Эмэгтэй - 63, 70кг.

22.00 Финалын барилдаан: Эрэгтэй - 73, 81кг; Эмэгтэй - 63, 70кг.

5-р сарын 7, Баасан

15.30 – Урьдчилсан барилдаан: Эрэгтэй - 90, 100, +100кг; Эмэгтэй - 78, +78кг.

22.00 – Финалын барилдаан: Эрэгтэй - 90, 100, +100кг; Эмэгтэй - 78, +78кг.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Их Дуулга тэмцээн өнөөдөр эхэлнэ  
Үзсэн: 840 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй