Шууд Chart

Олимпын эрхийн тэмцээн өнөөдөр эхэлнэ

2021-05-06 13:25:47

"Токио-2020" олимпын эрх олгох бөхийн төрлүүдийн хамгийн сүүлийн тэмцээн болох Дэлхийн эрхийн тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэлнэ.

Болгар Улсын Софи хотноо энэ сарын 6-9-нд зохион байгуулагдах энэхүү тэмцээнд жин тус бүрийн финалд үлдсэн хоёр бөхөд олимпын их наадамд оролцох эрх олгох юм. Манай улсын хувьд хараахан эрхээ аваагүй байгаа таван жинд бөхчүүдээ сойж байна.

Тодруулбал:

Эрэгтэй:

57 кг жинд насанд хүрэгчдийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, МУГТ Э.Бэхбаяр

74 кг жинд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Бямбадорж

86 кг жинд насанд хүрэгчдийн ДАШТ-ий мөнгөн медальт, МУГТ П.Өнөрбат

97 кг жинд Азийн танхимын наадмын хүрэл медальт, ОУХМ Ч.Алтангэрэл

Эмэгтэй:

62 кг жинд “Иван Яригин” олон улсын тэмцээний аварга, ОУХМ Х.Болортуяа

Тэмцээний хуваарь ёсоор өнөөдөр эрэгтэй жингүүдийн хэсгийн болон хагас шигшээ барилдаанууд явагдана.

Тэмцээний хуваарь /Улаанбаатарын цагаар/

15:00 цагт чөлөөт бөхийн 57, 65, 74, 86, 97, 125 кг жингийн урьдчилсан барилдаан

23:15 цагт ээлтийн ёслолын ажиллагаа

01:00 цагт дээрх жингүүдийн хагас шигшээ барилдаан явагдана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Олимпын эрхийн тэмцээн өнөөдөр эхэлнэ  
Үзсэн: 705 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй