Шууд Chart

Энэтхэгийн ард түмэн, Засгийн газарт хүмүүнлэгийн тусламж үзүүлэв

2021-05-06 17:51:24

Монгол Улсын Засгийн газар, ард түмэн “КОВИД-19” цар тахалтай тэмцэж буй Энэтхэг улсын Засгийн газар, ард түмэнд тусламжийн гараа сунгав.

Монгол Улсын Засгийн газар Энэтхэг улсад тулгарсан хүнд сорилтын энэ үед 1 сая ам.доллар (7.4 живаа энэтхэг рупи)-ийн хүмүүнлэгийн тусламж үзүүлж,  уг тусламжийг тус улсын ГХЯ-ны хүсэлтээр Улаан загалмай нийгэмлэгт нь хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэв.

Цар тахлын эсрэг тэмцэж буй Энэтхэгийн ард түмэнд Монголын олон нийт #TogetherForIndia аяны хүрээнд туслахаар мөн 50 мянга орчим ам.долларын хандив хуримтлуулав.

Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмний сайхан сэтгэлийн өгөөмөр тусламжид халуунаар талархаж байгаагаа Энэтхэг улсын Гадаад хэргийн яам, Энэтхэгийн Улаан Загалмайн нийгэмлэг илэрхийлэв.

Энэхүү хандивыг Энэтхэгийн Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайдын дэргэдэх хүмүүнлэгийн “PM Cares” санд шилжүүлнэ. 


Энэтхэгийн ард түмэн, Засгийн газарт хүмүүнлэгийн тусламж үзүүлэв  
Үзсэн: 1486 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй