Шууд Chart

Олимпын наадмын найм дахь эрхийн эзэн Эрдэнэбатын Бэхбаяр

2021-05-07 09:05:25

“Токио-2020” зуны олимпын наадмын бөхийн төрлүүдийн эрх олгох сүүлчийн буюу Дэлхийн тэмцээн өчигдөр Болгарын нийслэл Софид эхэллээ.

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн зургаан жингийн барилдаан болж 57 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Хангарьд” спорт клуб, “Алтай” констракшны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр Токиогийн олимпын наадамд оролцох эрхээ халаасаллаа.

Монголын чөлөөт бөхийн тамирчдын олимпын наадмын найм дахь, эрэгтэй бөхчүүдийн гурав дахь эрх болж байна.

Бэхээ гавьяат хагас шигшээд олимп, дэлхийн дэвжээнээс хараахан медаль хүртээгүй ч Европ тивд гурвантаа түрүүлсэн, Азербайжаны гүрж гаралтай хашир туршлагатай бөх Георгий Эдишерашвилиг 6:2-оор ялсан юм.

Тэрбээр өнөөдөр алтан медалийн төлөөх барилдаанд 2017 онд Парисын ДАШТ-ий хагас шигшээд ялагдаж байсан Японы бөх Юки Такахашитай даагаа нэхнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Олимпын наадмын найм дахь эрхийн эзэн Эрдэнэбатын Бэхбаяр   
Үзсэн: 871 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй