Шууд Chart

Монголын бөхчүүд олимпын хоёр эрх, хос мөнгөн медальтай ирнэ

2021-05-10 08:57:58

“Токио-2020” зуны олимпын наадмын бөхийн төрлүүдийн эрх олгох сүүлийн буюу Дэлхийн тэмцээн Болгарын нийслэл Софид боллоо.

Манай улс Балканы хойгт чөлөөт бөхийн төрөлд эрэгтэй дөрөв, эмэгтэй нэг, нийт таван тамирчин илгээснээс хоёр олимпын эрхтэй, хос мөнгөн медальтай эх орондоо ирэхээр боллоо.

Тодруулбал, гавьяат тамирчин Э.Бэхбаяр эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд үзүүрлэсэн бол ОУХМ Х.Болортуяа эмэгтэйчүүдийн 62 кг-ын шигшээ барилдаанд “Нур-Султан-2019” ДАШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Любовь Овчароватай барилдалгүй ялагдал хүлээж мөнгөн медаль хүртэв.

Ийнхүү Токиогийн зуны олимпын XXXII наадамд чөлөөт бөхийн төрөлд есөн (эрэгтэйчүүдийн 57, 65, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62, 68, 76 кг) тамирчнаа илгээхээр болов.

Хүн төрөлхтөний спортын хамгийн том өрсөлдөөн олимпын их наадам хаяанд ирлээ. Олимпын эрхээ авсан тамирчдаа хоёрхон сарын дараа эхлэх олимпын бэлтгэлээ шамдан хийж, өндөр амжилт гаргахыг хүсье.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын бөхчүүд олимпын хоёр эрх, хос мөнгөн медальтай ирнэ  
Үзсэн: 790 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй