Шууд Chart

Мэргэжлийн сүмо бөхийн Нацү башё эхэллээ

2021-05-10 11:18:04

Нацү башё өчигдөр Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд цар тахлын улмаас үзэгчгүй эхэллээ.

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал бэртлийн улмаас энэ удаагийн башёд оролцох боломжгүй болсон учир Нацү башё ёкозүна цолтой бөхгүйгээр явагдаж байна.

Башёгийн эхний өдөр озэки цолтой дөрвөн бөх бүгд даваа авчээ. Зүүнийг манлайлж буй озэки Асанояама комүсүби Дайэйшог давсан бол барууны манлай озэки Такакэйшо маэгаширагийн нэгдүгээрт эрэмбэтэй Вакатакакагэг, озэки Шодай Хокүтофүжиг тус тус давав.

Харин озэки цолоо эргүүлэн аваад буй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширагийн хоёрдугаарт эрэмбэтэй Мэйсэйг давжээ.

Монгол бөхчүүдээс Хошорюү С.Бямбасүрэн, Ичиножо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил нар даваа авсан бол Кирибаяама Б.Лхагвасүрэн, Чиёошома Г.Мөнхсайхан нар өвдөг шороодов.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Мэргэжлийн сүмо бөхийн Нацү башё эхэллээ   
Үзсэн: 1925 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй