Шууд Chart

Хөдөлмөрийн баатар О.Балжиннямын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

2021-05-10 13:05:20

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Одвогийн Балжиннямын төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр Увс аймгийн Наранбулаг суманд 1960 оны энэ өдөр мэндэлжээ.

Жүдо бөхөөр дэлхийн болон олон улсын тэмцээнээс 14 алт, есөн мөнгө, таван хүрэл медаль хүртсэн тэрбээр дэлхийд данстай бөх юм. 1979 оноос самбо, жүдо бөхийн улсын шигшээ багт тамирчнаар орж, бөхийн гараагаа эхлүүлсэн түүхтэй.

Анхны амжилт нь Үндэсний бөхөөр 1984 онд улсын заан Д.Цэнд-Аюушаар тав давж начин цол хүртсэн. Мөн 1989 онд улсын аварга шалгаруулах тэмцээнд 32 бөхөөс 29 давж, улсын заан цол хүртэж, тухайн жилээ жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж, гавьяат тамирчин болж байв.

Мөн улсын баяр наадамд 17 удаа шөвгөрснөөс гадна сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аваргаас нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хөдөлмөрийн баатар О.Балжиннямын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна  
Үзсэн: 650 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй