Шууд Chart

Зуслангийн чиглэлд нийтийн тээвэр явж эхэллээ

2021-05-15 06:36:51

Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор зуслан руу явах иргэдийн тоо нэмэгддэг. Нийтийн тээврийн зуслангийн чиглэлийн үйлчилгээг тавдугаар сарын 15 буюу өнөөдрөөс эхлүүллээ. Тодруулбал, өнөөдрөөс 

ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр”

ЗҮ:2 “Гоодой- Тэнгис кино театр”

ЗҮ:3 “Баянбулаг- Тэнгис кино театр” чиглэлүүд  “Тэнгис” кино театрын зогсоолоос өдөр бүр 07:00- 22:00 цагийн хооронд үйлчилж байна. 

Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн суурьшлын бүсийн иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ ДС-Далангийн зам” чиглэлийг өнөөдрөөс Шадивлангийн уулзвараас 2.1 км сунгаж, Шадивлангийн эцсийн буудал хүртэл явуулахаар  төлөвлөлт хийсэн байна.


Зуслангийн чиглэлд нийтийн тээвэр явж эхэллээ   
Үзсэн: 1009 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй