Шууд Chart

“Мэдээлэх” үүргийг сурталчлах чиглэлээр ажиллаж байна

2021-05-15 09:42:03

Цагдаагийн байгууллагаас Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан дараах ажлыг хийж хэрэгжүүлж байна. Хувь хүний хөгжил, зөв соёлтой амьдрах, иргэний ухамсар, үүрэг хариуцлагын талаар мэдээлэн сануулах, гэр бүлийн бусад гишүүдийнхээ эрхийг дээдлэх, алдагдаж хохирсон эрхээ хамгаалах, хангах чиглэлээр хууль эрх зүйн мэдлэг олгох видео мэдээ 48, гэр бүлийн эрүүл эерэг харилцаанд уриалсан зурган мэдээлэл 74 орчмыг бэлтгэн цахимд байршуулан тараажээ. 

Түүнчлэн эрүү, хэв журмын нөхцөл байдал, хүүхдийн эрх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд мэдээлэл өгөх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, “мэдээлэх” үүргийг сурталчлах чиглэлээр ажиллаж байна.

Мөн энэ оны нэгдүгээр улиралд “Би ....байна” , “Хүүхэд хамгаалал” зэрэг арга хэмжээг амжилттай зохион байгуулж ажилласан байна.  

Эх сурвалж: ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс


“Мэдээлэх” үүргийг сурталчлах чиглэлээр ажиллаж байна   
Үзсэн: 575 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй