Шууд Chart

Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажилчдын цайны цаг 12:00-13:00 болж өөрчлөгдлөө

2021-05-17 12:19:55

Нийслэлийн Засаг даргын захирамжаар авто замын ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил эхлэх, тарах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Тодруулбал, өнөөдрөөс буюу тавдугаар сарын 17-ноос наймдугаар сарын 31-ний хооронд нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 08:00 цагт эхэлж, 17:00 цагт тарна. Мөн цайны цаг 12:00-13:00 цаг болж өөрчлөгдөж байна. 

Нийслэлийн төр, захиргааны 120 гаруй байгууллагын 35 мянга гаруй алба хаагч байдаг. Үүнээс 25 мянга орчим нь хувийн тээврийн хэрэгслээр зорчдог гэсэн судалгаа бий. Нийслэлийн төр, захиргааны байгууллагын цагийн хуваарьт өөрчлөлт оруулснаар бүх төрийн байгууллагын ажил нэг цагт эхэлж, нэг цагт тарж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг байсан нь энэ хэрээр буурах юм.

Дээрх цагийн хуваарийг нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, нийслэл, дүүрэг (хороо)-ийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, харьяа газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд мөрдөх юм.


Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажилчдын цайны цаг 12:00-13:00 болж өөрчлөгдлөө   
Үзсэн: 385 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй