Шууд Chart

Гадаадын 93 орноос 34,553 иргэн эх орондоо иржээ

2021-05-18 10:19:09

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гадаад улсад байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажиллагааг 2020 оны нэгдүгээр сарын 28-наас эхлэн зохион байгуулж, 2021 оны тавдугаар сарын 18-ны өдрийн байдлаар 34.553 иргэнийг агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна.

Тодруулбал, гадаадын 93 орноос 170 удаагийн тусгай үүргийн нислэгээр 27.753 иргэн, автозамаар 6788 иргэн эх орондоо иржээ.

Энэ сард нийт 16 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 6 удаагийн нислэгээр 908 иргэнээ татан аваад байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.


Гадаадын 93 орноос 34,553 иргэн эх орондоо иржээ  
Үзсэн: 707 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй