Шууд Chart

Токиогийн олимпын бамбарын буухианд Монгол залуу оролцоно

2021-05-18 11:27:24

Токиогийн олимпын наадмын бамбар аян замдаа гараад байгаа бөгөөд Тоттори мужийн Тоттори хотын олимпын бамбарын буухианд Монгол залуу оролцохоор болжээ. “Тоттори Жёохокү” ахлах сургуулийн багш, сүмо бөхийн дасгалжуулагч Р.Гантөгс нь Монгол Улсын нэрийн өмнөөс сүмо бөхийн Дэлхийн болон Азийн аваргын тэмцээнд оролцож байснаараа ийнхүү сонгогджээ.

Тэрбээр Монголын сонирхогчдын сүмо төдийгүй мэргэжлийн сүмод ч маш их гавьяа байгуулж буй. Түүний олон шавь одоо мэргэжлийн сүмод хүч сорьж байна. Тодруулбал, озэки Тэрүнофүжи, Ичиножёо, Миторюү, Роога нар юм.

Р.Гантөгс энэ сарын 22-нд 19:00 цагаас Тоттори хотын Бамбарын буухианд оролцоно. Нийт 40 хүн гүйх бөгөөд Тоттори мужаас төрсөн олимп, дэлхийн медальтнууд, Токиогийн олимпод оролцох тамирчид сонгогдож, үлдсэн эрхийг нутгийн иргэдэд сугалаагаар олгожээ.

Бамбар Японы нийт 47 мужаар айлчлан зочлоод ирэх долоодугаар сарын 23-нд Токиод хүрч, олимпын наадам дуустал Токиод мандах аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Токиогийн олимпын бамбарын буухианд Монгол залуу оролцоно  
Үзсэн: 968 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй