Шууд Chart

Орон нутагт II тунгийн вакцинжуулалт даваа гарагаас эхэлнэ

2021-05-22 16:57:30

Баянхонгор аймгийн хэмжээнд коронавируст халдвар /КОВИД-19/-ын эсрэг вакцинжуулалтад хамрагдах иргэдийн 79,3 хувь нь нэгдүгээр тун, 6.6 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байна. Аймгийн хэмжээнд вакцины нэгдүгээр тун тариулах иргэдийн хамрагдалт багассан тул вакцинжуулалтыг өрхийн ЭМТ-үүдээр хийж байгаа бөгөөд хоёрдугаар тунгийн вакцинжуулалтыг ирэх Даваа гаригаас эхлүүлэхээр төлөвлөжээ. МХЕГ-ын холбогдох чиглэлийн хяналтын улсын ахлах байцаагчид Баянхонгор аймагт хяналт шалгалт хийх үеэр аймгийн төвд тавдугаар сарын 22-ны өдөр вакцинжуулалтын үйл ажиллагаа явагдаагүй, түр цэгүүд болон өрхийн ЭМТ-үүд ажиллахгүй, тухайн өдөр иргэд хаана, хэдэн цагаас вакцинжуулалтад хамрагдах талаар мэдээлэл хүргээгүй байв.

Иймд аймгийн Эрүүл мэндийн газарт коронавируст халдвар /КОВИД-19/-ын эсрэг вакцинжуулалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулах, өрхийн Эрүүл мэндийн төв рүү шилжүүлэхгүй байх, иргэдийг мэдээллээр хангах, бусад аймаг, орон нутагт отроор нүүдэллэх болон бусад шалтгаанаар байгаа иргэдийн вакцинжуулалтад хамрагдсан талаарх мэдээллийг авч нэгтгэх, вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар зөвлөмж өглөө. Мөн вакцины агуулах, хадгалалт, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангаж ажиллах, яаралтай тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газарт зөвлөлөө.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Баян-Овоо, Бөмбөгөр, Бууцагаан, Галуут, Жинст, Өлзийт, Эрдэнэцогт сум,  Шаргалжуут тосгонд хийгдэж буй вакцинжуулалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, илэрсэн дутагдлыг арилгуулан мэргэжил арга зүйгээр хангажээ. Шалгалтаар эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг бүрэн хийхгүй байх, дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн багийг томилоогүй, бэлэн байдлыг хангаагүй, дархлаажуулалтын нэгдсэн төлөвлөгөөгүй, хүлээлгийн болон ажиглалтын өрөөгүй, цэгийн урсгалыг буруу зохион байгуулсан, цэвэрлэгээ халдваргүйтгэл хангалтгүй зэрэг дутагдал илэрчээ. Шалгалтаар илэрсэн дутагдлын 80 хувийг газар дээр  нь арилгуулах арга хэмжээ авч, 13 заалт бүхий нэг албан шаардлага хүргүүлж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгсөн байна.


Орон нутагт II тунгийн вакцинжуулалт даваа гарагаас эхэлнэ  
Үзсэн: 1569 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй