Шууд Chart

МХБХ-ны их хурал олон улсын жишгийн дагуу цахимаар болно

2021-05-25 16:25:38

ОУХБХ-ны 71 дэх удаагийн Их хурал цахим хэлбэрээр саяхан болж хэд хэдэн чухал асуудлуудыг хэлэлцлээ.

Тухайлбал эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг зохион байгуулагч орныг ОУХБХ-ны Зөвлөлийн саналаар сонгодог болох өөр бусад зүйлсээрээ эрэгтэйчүүдийн ДАШТ-тэй адил хэлбэрээр зохиогдох боломжуудыг хэлэлцсэн байна.

Түүнчлэн ирээдүйд эмэгтэйчүүдийн ДАШТ-ий урьдчилсан шатанд 140 биш 180 гаруй улсын эмэгтэйчүүдийн шигшээг өрсөлдүүлэх талаар дурджээ.

Мөн ОУХБХ-ны төсөв санхүү, Өсвөрийн хөл бөмбөг техник хөгжлийн “Бүх авьяас чадварт боломж олгоно” нэртэй хөтөлбөрийг гишүүн холбоодоороо дамжуулан залуу хөл бөмбөгчдийн дунд хэрэгжүүлэх гэнэ. Эцэст нь довтолгооны хөл бөмбөгийг дэмжих үүднээс отон тоглолтын дүрэмд өөрчлөлт оруулах талаар хэлэлцсэн байна.

Энэ мэтчилэн чухал асуудлуудыг цар тахлын дэглэм барь цахимаар явуулсан жишгийн дагуу МХБХ ирэх зургаадугаар сарын 14-нд ээлжит Их хурлаар цахим хэлбэрээр зохион байгуулахаар болоод байгаа билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

МХБХ-ны их хурал олон улсын жишгийн дагуу цахимаар болно  
Үзсэн: 1576 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй