Шууд Chart

Испанийн Вильярреал баг анх удаагаа Европын лигийн аварга боллоо

2021-05-27 12:48:19

Европын лигийн финалын тоглолт Польшид болж, Испанийн Вильярреал баг Английн Манчестер Юнайтед багийг ялж, анх удаагаа Европын лигийн аварга боллоо.

Үндсэн цаг 1:1 харьцаатай дууссан ч пенальти цохиход Испанийн багийн хаалгач Херонимо Рульи гавьяа байгуулж, багтаа цом гардахад гол үүрэг гүйцэтгэсэн юм.

Рульи 11 метрээс өөрөө гоол оруулаад зогсохгүй, МЮ-гийн хаалгач хажуугийн цохилтыг хааж чадсан.

Вильярреал анх удаа Европын лигийн аварга болсон бол дасгалжуулагч Унаи Эмеригийн хувьд энэ нь дөрөв дэх Европын лигийн цом байлаа. Эмери 2014, 2015, 2016 онд Севилья багийг тус лигт аварга болгож байв.

Вильярреал Испания – Манчестер Юнайтед Англия 1:1 (1:0, 0:1, 0:0, 0:0), пенальти - 11:10

PGE Арена

Гоол: 1:0 – 29 Жерар Морено, 1:1 – 55 Кавани.

Вильярреал – Рульи, Фойт (Марио Гаспар, 88), Пау Торрес, Альбиоль, Педраса (Альберто Морено, 88), Парехо, Пино (Пако Алькасер, 77), Тригерос (Мойсес Гомес, 77), Капу (Раба, 120), Бакка (Коклен, 60), Жерар Морено.

Манчестер Юнайтед – Де Хеа, Уан-Биссака (Мата, 120), Шоу, Байи (Туанзебе, 116), Линделеф, Бруну Фернандеш, Погба (Джеймс, 115), Мактомини (Теллес, 120), Кавани, Гринвуд (Фред, 100), Рэшфорд.

Пенальти

1:0, 1:1, 2:1, 2:2, 3:2, 3:3, 4:3, 4:4, 5:4, 5:5, 6:5, 6:6, 7:6, 7:7, 8:7, 8:8, 9:8, 9:9, 10:9, 10:10, 11:10.

Шар хуудас: Капу (54), Байи (82), Фойт (84), Кавани (113).

Нийтэлсэн: У.Баярсайхан

Испанийн Вильярреал баг анх удаагаа Европын лигийн аварга боллоо  
Үзсэн: 773 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй