
“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпын наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн энэ сарын 27-30-нд Красноярск хотод болно.
“Бага Дэлхийн аварга” гэгддэг тус тэмцээнд Монголын бөхчүүд 1991 онд анх хүч үзсэнээс хойш тасралтгүй оролцож ирсэн XXXII удаагийн тэмцээнд ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, ДАШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Б.Шоовдор, Азийн аварга ОУХМ З.Болортунгалаг, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт ОУХМ Э.Даваачимэг, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Э.Гантуяа гээд туршлагатай мастеруудаас гадна Монголын чөлөөт бөхийн залгамж халаа болсон залуу тамирчдаар бүрдүүлсэн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Красноярскийг зориод байна. Манай тамирчид Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч, спортын мастер Ё.Батдарханы удирдлага дор хүч үзэх бол шүүгчээр олон улсын шүүгч ОУХМ Х.Ганболд, Г.Амархүү нар ажиллана.
Ямартаа ч цар тахалтай энэхүү хүнд үед хойд хөршийн хил давж Красноярскийн зорьсон бөхчүүдээ амжилт хүсье.
Красноярскт зодоглох Монголын бөхчүүд
Эрэгтэйчүүдийн
57 кг: Пүрвээгийн Дашцэрэн
61 кг: Намсрайн Ганбаяр
65 кг: Эрдэнэбатын Төгсжаргал
74 кг: Дарханбаярын Тэнгис, Олонбаярын Сүлдхүү
79 кг: Алтанзулын Дөлгөөн
86 кг: Мэндбилэгийн Тэмүүжин
92 кг: Дагвадоржийн Оргилох
Эмэгтэйчүүдийн
50 кг: Долгоржавын Отгонжаргал, Батбаатарын Энхзул
53 кг: Батхуягийн Хулан
55 кг: Баяраагийн Халиунаа, Батцоожийн Марал
57 кг: Эрхэмбаярын Даваачимэг
59 кг: Баатаржавын Шоовдор
62 кг: Энхбатын Гантуяа
65 кг: Зоригтын Болортунгалаг
68 кг: Очирбатын Насанбурмаа
72 кг: Энх-Амарын Даваанасан, Доржсүрэнгийн Цогзолмаа
О.Насанбурмаа, Б.Шоовдор тэргүүтэй манай улсын 20 гаруй бөх Красноярскт зодоглоно | ||
Үзсэн: 843 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.