Шууд Chart

Сэрвээний өндөр нь дараах хэмжээг давсан морьдыг эрлийз гэж үздэг

2021-05-31 12:54:12

Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадам хаяанд ирлээ.

Түүхэн тэгш ой тул уяач, бөх, харваачид бэлтгэлээ улам чамбайруулж, өнгөтэй наадахыг зорьж буй.

Энэ цаг үед хурдан морины эрлийз, Монголоор нь ялгаж уралдах маргааш үргэлжилсээр байна.

Эрлийз морьдыг уралдуулахдаа үндэсний баяр наадамд Монгол морьдоос тусад нь уралдуулах журам”-ыг мөрдлөг болгон ажилладаг. Монгол морьдоос эрлийз морьдыг ялгахдаа морины ерөнхий галбир, бие \биеийн хэсгүүдийн харьцаа, толгой, хоншоор, хүзүү, хүзүүний суулт, дэл, сүүл\ сэрвээний өндөрийг үндсэн үзүүлэлт болгодог. Сэрвээний өндөр нь дараах хэмжээг давсан морьдыг эрлийз гэж үздэг билээ.  

Тухайлбал азарга, соёолон 140 см, их нас 141 см, хязаалан 137 см, шүдлэн 132 см, даага 127 см байна. Сэрвээний өндөр нь дээрх хэмжээнд хүрэхгүй боловч биеийн ерөнхий галбир, бие \биеийн хэсгүүдийн харьцаа, толгой, хоншоор, хүзүү, хүзүүний суулт, дэл, сүүл\-ийн хувьд илэрхий эрлийз адууг үндсэн зургаан насанд уралдуулахгүй.

Мөн өмнөх жилүүдэд эрлийз байж болзошгүй, удам, угшил нь тодорхой бус, эрлийз, Монголын алинд нь уралдуулах нь эргэлзээтэй хурдан морьтой уяачид тухайн морийг уралдуулахаас нэгээс хоёр хоногийн өмнө буюу долоодугаар сарын 7, 8-нд Хурдан морины салбар комисст хандаж аль ангилалд уралдуулах асуудлаа шийдвэрлүүлэх хэрэгтэйг уяачдад сануулдаг байв. Харин энэ жил хэрхэх нь одоогоор тодорхойгүй байна.

Уралдааны өмнө заасан хугацаанд шийдвэрлүүлэхгүйгээр тухайн өдөр хасагдвал хурдан морины салбар комисс ямар нэгэн гомдол, санал, хүсэлтийг хүлээж авдаггүй бичигдээгүй хуультай.  

Түүнчлэн нас, насны морьдын уралдаанд ердөө таван автомашин ажил үүргээ гүйцэтгэж явдаг. Тодруулбал, даамлын нэг автомашин, комиссын хяналтын нэг автомашин, телевизийн нэг автомашин, хүн эмнэлэг, мал эмнэлгийн багийн тус бүр нэг автомашин. Мөн морь шүдэлгээний газар зөвхөн мал аж ахуйн салбарын мэргэжлийн таван хүнийг ажиллуулахаар шийдвэрлэдэг.

Энэ мэт асуудал энэ жил яаж өрнөхийг цаг хугацаа харуулна даа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сэрвээний өндөр нь дараах хэмжээг давсан морьдыг эрлийз гэж үздэг   
Үзсэн: 4415 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй