Шууд Chart

"Poland Open" тэмцээний өнөөдөр барилдах 68 кг-ын жингийн сугалаа гарчээ

2021-06-11 16:01:14

Польшийн нийслэл Варшав хотод энэ сарын 8-14-нд бөхийн гурван том тэмцээн болно. Эрэгтэй чөлөөт бөхийн Вацлав Циолковскийн нэрэмжит тэмцээн, сонгомол барилдааны Владислав Пытлясинскийн тэмцээн, эмэгтэй чөлөөт бөхийн “Poland Open” тэмцээн явагдах юм. Гурван тэмцээнд нийт 44 орны 365 тамирчин орлцохоор мэдүүлгээ өгчээ.

"Poland Open" тэмцээний өнөөдөр барилдах 68 кг-ын жингийн сугалаа гарчээ. Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг "А", гавьяат тамирчин О.Насанбурмаа "В" зоонд хуваарьлагджээ.

Токиогийн олимпод энэ жинд зодоглох 16 бөхийн тал нь Варшавт барилдахаар болжээ. Дэлхийн аварга Украины Алла Черкасова, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларрок, дэлхийн дэд аварга Канадын Даниэла Лаппаж, ДАШТ-ий хүрэл медальт Германы Анна Шелл, Дэлхийн цомын аварга Кыргызстаны Меерим Жуманзарова, Африк тивийн 10 удаагийн аварга Нигерийн Блессинг Оборудуду, Европын аварга ОХУ-ын Ханум Вельева, Пан Америкийн аварга Форрест Молинари гээд олон шилдгүүд тэдний жинд байна.

Урьдчилсан барилдаан манай цагаар 17:00 цаг эхэлнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Poland Open" тэмцээний өнөөдөр барилдах 68 кг-ын жингийн сугалаа гарчээ  
Үзсэн: 959 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй