Шууд Chart

“Болор цом-38” наадамд өрсөлдөх найрагчдын нэрс тодорчээ

2021-06-14 14:47:08

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны санаачилгаар 1983 оны арванхоёрдугаар сард анхны “Болор цом-1” наадам зохион байгуулагдсан түүхтэй.

Өдгөө 38 дахь жилтэйгээ золгож байна. Энэхүү утга уянгын их наадам энэ жил цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ойтой хамтран зохион байгуулагдаж байгаа юм байна.

Цагдаагийн байгууллага нь 1991 онд цагдаагийн байгууллагын 70 жилийн ойгоор “Цагаан шонхор яруу найргийн наадам”, 2011 онд утга зохиолын бүхий л төрлөөр “Цагаан шонхор” утга зохиолын уралдаан тэмцээн зохион байгуулж байсан түүхтэй. Утга уран зохиолыг дэмждэг байгууллагын нэг билээ.

Тухайлбал 90 жилийнхээ ойг тохиолдуулан  “Цагаан шонхор” шүлгийн номыг  МЗЭ-ийн нэрт зүтгэлтэн яруу найрагч, зохиолч Арлааны Эрдэнэ-Очир эмхэтгэн гаргаж, олны хүртээл болгосон байдаг.

Энэ жилийн Болор цом-38 яруу найргийн наадам энэ сарын 19-нд 12.00 цагт Цагдаагийн “Сүлд” чуулгын байранд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан үзэгчгүйгээр зохион байгуулагдах аж. 

Энэхүү яруу найргийн наадмын зорилго нь цагдаагийн сэдэвт яруу найргийн бүтээлийн өв санг баяжуулах, Монголын цагдаагийн түүхэн замнал, үнэт зүйл, сүр хүч, бахархалыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, цагдаагийн алба хаагчийн гавьяа зүтгэл, ажил үйлсийг олон нийтэд алдаршуулж, яруу найрагчдын бүтээл туурвилыг олон түмэнд сурталчлах, шинэ авьяастныг нээн илрүүлэх зорилготой аж.

Тус наадмын хоёрын даваанд шалгарсан найрагчдын нэрсийг танилцуулья.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Болор цом-38” наадамд өрсөлдөх найрагчдын нэрс тодорчээ   
Үзсэн: 1451 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй