Шууд Chart

12 настай М.Мишээл АНУ-ын уран сайхны гимнастикийн аварга болжээ

2021-06-15 13:18:21

М.Мишээл хэмээх Монгол охин АНУ-ын уран сайхны гимнастикийн улсын аварга болжээ. Тэрбээр 12 настай бөгөөд уран сайхны гимнастикаар хичээллээд дөрвөн жил болжээ.

“Ритм” уран сайхны гимнастикийн АНУ-ын аварга шалгаруулах тэмцээн Индиана мужийн Индианаполис хотод болсон байна. М.Мишээл ганцаарчилсан туузтай үзүүлбэрээр алтан медаль хүртсэн аж.

Харин бөмбөг, тууз, саваа, чөлөөт гэсэн дөрвөн үзүүлбэрээр оролцож, нийлбэр дүнгээр наймдугаар байр эзэлжээ. Тэднийх АНУ-ын Калифорниа мужийн Лос Анжелес хотод 14 жил амьдарч байгаа бөгөөд тус тэмцээнд оролцохын тулд 3300 км-ийн алсаас онгоцоор нисч иржээ.

М.Мишээл 2019 онд анх удаа АНУ-ын аварга шалгаруулах тэмцээнд орохдоо хараахан байр эзэлж чадаагүй аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

12 настай М.Мишээл АНУ-ын уран сайхны гимнастикийн аварга болжээ  
Үзсэн: 1397 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй