Шууд Chart

Саудын Араб Хаж мөргөлд гадны мөргөлчдийг хүлээж авахгүй

2021-06-15 15:39:52

Саудын Арабын засгийн газар "Ковид-19" цар тахлын улмаас жил бүр болдог Исламын шашны мөргөл буюу Хаж мөргөлд өөрийн иргэд болон байнга оршин суудаг гадны иргэдийг тодорхой хязгаартайгаар оролцуулахаар төлөвлөж байна. Тус улс өнгөрсөн онд мөн ийм шийдвэр гаргаж байсан юм.

Энгийн үед бол Хаж мөргөлд дэлхийн өнцөг булан бүрээс Исламын шашинтай хоёр сая гаруй хүн ирж оролцдог, энэ хирээр Саудын Арабын эдийн засагт олон сая гадаад валют орж ирдэг юм. Гэвч тус улсын засгийн газар ирэх 7 дугаар сард эхлэх Хаж мөргөлд зөвхөн дотоодын 60 мянган мөргөлчнийг хүлээн авна гэдгээ мэдэгджээ.

Мөн Хаж мөргөлд оролцох иргэддээ коронавирусний вакцинд бүрэн хамрагдсан байх гэсэн шаардлага тавих аж. Хилийн чанадаас нэг ч мөргөлч хүлээн авахгүй бөгөөд тус коронавирусний мутацид орсон хувилбарууд бүртгэгдсэн учир цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан мөргөлчдийн тоо, оролцоог хязгаарлахаас аргагүй болсон гэдгээ мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Саудын Араб Хаж мөргөлд гадны мөргөлчдийг хүлээж авахгүй   
Үзсэн: 847 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй