Шууд Chart

Японы сөрөг хүчин засгийн газартаа итгэл үзүүлэх эсэх тухай тогтоолын төсөл өргөн барьжээ

2021-06-16 13:58:49

Японы Парламентын доод танхимын сөрөг хүчний намууд ерөнхий сайд Суга Ёшихидэгийн засгийн газарт итгэл үзүүлэх эсэх тухай тогтоолын төсөл өргөн барьжээ. Тус улсын сөрөг хүчин засгийн газраа "Ковид-19" цар тахлын тархалтыг хязгаарлахад зөв менежментээр ажиллахгүй байна гэж үзэж байгаа аж.

Тодруулбал, Сөрөг хүчний дөрвөн нам парламентын чуулганыг гурван сараар сунгах хүсэлтийг нь Сугагийн засгийн газар болон эрх баригч нам хүлээж аваагүйгээс засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлыг гаргаж ирж байна.

Парламентаар хэлэлцүүлэхээр өргөн барьсан итгэл үзүүлэх эсэх тухай саналд Сугагийн засгийн газар цар тахлын эсрэг үр дүнтэй арга хэмжээ авч чадаагүйгээс олон хүн санхүүгийн бэрхшээлтэй тулгарч байна. Мөн Засгийн газар Токиогийн олимп болон Паралимпийн наадмыг зохион байгуулахад гол анхаарлаа хандуулж, ард түмэндээ анхаарал хандуулахгүй байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзжээ.

Харин Японы эрх баригч намын хууль тогтоогчид засгийн газарт итгэл үзүүлэх эсэх санал хураалт явуулах саналыг буцаах төлөвтэй байгаа бөгөөд тэд засгийн газрын хувьд итгэл үзүүлэх эсэх санал хураах шалтгаан байхгүй гэж мэдэгджээ. Парламентын чуулган нь энэ лхагва гарагт хаагдах товтой байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы сөрөг хүчин засгийн газартаа итгэл үзүүлэх эсэх тухай тогтоолын төсөл өргөн барьжээ   
Үзсэн: 773 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй