Шууд Chart

“Мөрөөдлийн хот” хүүхдийн гар зургийн уралдаан боллоо

2021-06-16 10:52:50

Хотын ирээдүйн эзэд болсон хүүхэд, багачуудын мөрөөдлийн хотын төсөөлөл, тэдний үзэл бодлоо чөлөөтэй, бүтээлч байдлаар илэрхийлэхэд урам өгөх зорилгоор “Мөрөөдлийн хот” хүүхдийн гар зургийн уралдаан 6-7, 8-9, 10-12 насны ангиллаар боллоо.

Уралдаанд Улаанбаатар, Эрдэнэт хот, Булган, Хэнтий, Увс аймгаас авьяаслаг хүүхэд, багачууд оролцож, бүтээлээ ирүүлжээ.

Бүтээлүүдийг тавдугаар сарын 19-23-ны хооронд spatial planning podcast-ын фэйсбүүк пэйж хуудсанд байршуулан, олон нийтээс санал авсан байна.

Олон нийтийн санал болон уралдаан зохион байгуулж байгаа комиссын бүрэлдэхүүний үнэлгээгээр уралдааны нийлбэр дүнг гаргасан аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Мөрөөдлийн хот” хүүхдийн гар зургийн уралдаан боллоо  
Үзсэн: 765 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй